Семинариа тараад Ансан Дунсан цуглааны залбиралын өргөөнд ирж, залбирч, ном уншиж сайхан цагийг гаргалаа. Жон Биверийн " Ариун Сүнс " номыг уншаад их ивээл авч байнаа. Бас дагалдагч нартайгаа хамт 

Дерек Принсийн " Тэд чөтгөрийг хөөнө " номыг судалж, хуваалцаж байгаа тул энэ номыг уншиж, үнэхээр их зүйлийг сурч байна. Өнөөдөр чуулганд удаан явсан итгэгч нар ч гэсэн чөтгөрийн дарамтанд байгаатай таарч, чөлөөлөлтийн үйлчлэл хийхдээ, теологижсон хүмүүсээр шүүлгэж, элдвээрээ хэлүүлэн байдаг ч, чөлөөлөгдөөд гарч байгаа хүний баяр хөөрийг харахдаа энэ үйлчлэл хичнээн чухал болохыг мэдэрдэг. Ер бусын баяр хөөрөөр дүүрсэн, эдгэсэн, чөлөөлөгдсөн итгэгч нар сайн дагалдагч болж өсдөг.

Чөлөөлөлтийн үйлчлэлийг шүүн ярих зуур, зарим итгэгч нар бөө рүү урсан оддог харамсалтай түүх ч байдаг. Хүмүүс сүнсний зүйлийг л эрэн хайж,чуулганд ирдэг билээ. Энэ номыг уншиж, судлан, хуваалцаарай. ЕСҮСийн үйлчлэл өнөөдөр ч гэсэн амьд.