This is a Standard post

Дерек Принсийн олон зуун номлол сургаалаас түүвэрлэн 33 сургаалыг Монгол итгэгчиддээ болон Библи ер нь тухайн сэдвийн талаар хэрхэн өгүүлдэгийг мэдэхийг хүссэн хүн бүрт зориулж сургаалуудыг Монгол хэлээр аудио, видео хэлбэрээр оруулсан болно.

Та энэхүү цахим хуудасны дээр байрлах Видео сургаал, Аудио сургаал гэсэн үндсэн цэснээс өөрийн хүссэн хичээлээ шууд сонсох боломжтой. Мөн аудио сургаалыг та татаж аваад найз нөхөдтэйгээ хуваалцаарай.

Энэхүү 33 сургаал нь 10 бүлэг сэдэвтэй. 

1. Суурь тавих
2. Сүнслэг бэлэг авъяас
3. Загалмайн хүчээр амьдрахуй
4. Бурханы Үг
5. Бидний дайсан
6. Чөлөөлөлтийн суурь
7. Талархал, магтаал, хүндэтгэл
8. Хараалаас чөлөөлөгдөх нь
9. Хоёр ургац
10. Израиль

Суурь тавих бүлгээр Еврей 6:1-2 өгүүлсэн итгэлийн үндсэн зургаан суурь анхдагч ойлголтыг тайлбарлан заажээ. Энэ суурийг тавилгүй итгэлийн амьдралаа босгон байгуулж байгаа итгэгчид энэ хичээлийг дахин дахин сонсоно биз ээ. 

Сүнслэг бэлэг авъяас бүлгээр 1Коринт номд өгүүлсэн Ариун Сүнснээс өгдөг 9 сүнслэг авъяас тэдгээр нь хэрхэн ажилладаг хэрхэн Ариун Сүнсээр дүүрэн үйлчлэх талаар өгүүлнэ. 

Загалмайн хүчээр амьдрахуй бүлгээр загалмайн нууцыг өгүүлнэ. 

Бурхан Үг бүлгээр Бурханы Үг болох Библийн талаар, энэ Үгийн хүч чадлын нууцыг илчилнэ. 

Бидний дайсан бүлгээр Бурханы болон хүн төрөлхтөний дайсан болох харын хүч болсон сатан, түүний хаанчлал, анти-христ болон Христийн чуулганы ялалтын талаар өгүүлнэ.

Чөлөөлөлтийн суурь бүлгээр Бурхан хэрхэн өөрт нь итгэсэн бүхнийг харын хүчнээс, сүнслэг дарамтаас, сатаны урхинаас чөлөөлсөнийг заажээ. 

Талархал, магтаал, хүндэтгэл бүлгээр Бурханы оршихуйд орохын нууцыг өгүүлжээ. 

Хараалаас чөлөөлөгдөх нь бүлгээр Есүс Христ хараалыг хэрхэн тасалж, бидэнд эрх чөлөө өгсөнийг өгүүлжээ.

Хоёр ургац бүлгээр Бурханы авчрах сэргэлтийн дэс дарааллыг өгүүлнэ. 

Израиль бүлгээр Бурханы ард түмэн Израиль юуны учир оршин байгаа болон та бидний хувь заяа Израилчуудаас хамаардаг тухай өгүүлсэн байна.